Saturday, June 28, 2008

Welcome to mglaus


Internet Conference on 1st October, 2007 at

Oroltsogchid sanal negteigeer Mongolchuudiin Holboo baiguulahaar togtoj, salbar mujuudiin toloologchidoo songoson bolno.


Welcoming you to join Mongolian Community in Australia

Email suljee: http://groups.yahoo.com/group/mglaus

Нэмэлт мэдээлэл, хурлын материал, хурлын шийдвэр болон бусад дүгнэлтүүд:
http://mglaus.wordpress.com/2007/10/05/econference-result/
Оролцсон бүх мужын Монголчуудад талархал илэрхийлье.

Oroltsogchid (16-18 online and 8 offline vary due to the joined period):
Sydney (4)
1. Nasaa
2. Bulgaa
3. Mogi & (7 more mgl offline)
4. Uyanga
Melbourne (4)
1. Mandakhbat
2. Batjargal
3. Munkh-Orgil
4. Zol
Perth (2)
1. Orlom
2. Tserenkhand
Brisbane (3)
1. Ulziidamba & Zaya (offline)
2. Mergen
3. Gerlee
Gold Coast (1)
1. Gawaa
Adelaide (1)
1. Enkhzaya
Canberra (2)
1. Huyagtsogt
2. Battulga
Tasmania (1)
1. Yansan

Welcoming you to join Mongolian Community in Australia


Австрали улс дахь Монголчуудын Холбоо


/Mongolian Community in Australia/

байгуулагдахаар боллоо

2007 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Австрали дахь Монголчуудын хувьд түүхэн гэж хэлж болохоор үйл явдал боллоо. Австрали улсын бүх муж болон нийслэлээс Монгол залуус э-хурал хийж Австрали улсад Монголчуудын Холбоо үүсгэн байгуулахаар шийдвэрлэв.

http://mglaus.wordpress.com/2007/10/01/first-online-meeting/

Энэхүү э-хурлаар дараах асуудлуудыг шийдвэрлэсэн юм:

Холбооны зорилго

Холбоо нь Австралид байгаа Монголчууд, байсан Монголчууд, шинээр ирж байгаа болон ирэх гэж байгаа Монголчууддаа бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, Монголоо Австралид сурталчлах, Монгол сонирхогч Австраличуудад Монголтой, Монголчуудтай холбогдох гүүр, гарц болох, Австралийн ололт амжилтыг Монгол оронд нэвтрүүлэхэд оршиж байгаа юм.

Хурлын явцад мэдээллээр хангахыг нэн тэргүүний зорилго болгох талаар саналууд их гарсан. Энэ ч үүднээс холбооны вэб сайтыг эхний ээлжинд блог хэлбэрээр гаргаж байхаар тохиров.

Мөн түүнчлэн холбооны хэтийн зорилго нь хоёр орны хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулахад чиглэгдэж болно гэж ярилцав.

Бүтэц, зохион байгуулалт

Австрали улсын бүх муж, нийслэлд Холбооны салбар байгуулахаар тохиров. Энэ салбарыг 2007 оны 11 дүгээр сарын 26-аас өмнө тухайн муж, нийслэлээс оролцсон хүмүүс зохион байгуулахаар тохиров.

Холбоог бүх муж, Австрали улсын нийслэлийн төлөөлөгчдөөс бүрдсэн зөвлөл удирдаж явуулахаар шийдвэрлэв. Төлөөгчийг тухайн муж, нийслэлийн салбар хорооны гишүүд сонгохоор болов.

Австрали дахь Монголчуудын холбооны зөвлөлийн хурлыг жилд нэгээс доошгүй удаа хийж байхаар шийдвэрлэв. Зөвлөлийн уулзалтыг аль хотод хийхийг хараахан шийдвэрлээгүй байна.

Бүх Монголчуудын уулзалт, зөвлөлийн хурлыг 2007 оны 12 сард шинэ жилээр, эсхүл 2008 оны 1 сарын 13 Шинэ үндсэн хуулийн өдөрөөр хийхээр ярилцаж байна

Гишүүнчлэл

Австрали улсад байсан, байгаа бүх Монголчууд нь тухайн холбооны гишүүн байж болохоор тохиролцсон. Харин гишүүнчлэлийн хураамж нь сард 5 доллар байх саналыг түр хойшлуулав.

Үйл ажиллагаа

Холбооны вэб-сайттай байх,

Жил бүр Австрали дахь Монголчуудын уулзалтыг зохион байгуулж байх,

Шинээр ирж буй Монголчуудад тус болох,

Хоёр орны харилцаанд дэмжлэг үзүүлэх,

Бүх мужад Холбооны салбар байгуулж, үйл ажиллагаа явуулах,

Австрали дахь Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах,

Австрали улсад Монгол орноо сурталчлах,

Австрали улсыг Монголчууддаа таниулах зэрэг болно.

Австрали Улс дахь Монголчуудын Холбоог санаачлагчид


2007 оны 10 дугаар сарын 01


Австрали улс


http://mglaus.com/


http://groups.yahoo.com/group/mglaus/


http://mglaus.wordpress.com/2007/10/01/first-online-meeting/

MGLAUS

Австрали дахь Монголчууд
Mongolian eCommunity in Australia
Web: http://www.mglaus.com
Blog: http://mglaus.blogspot.com
Email: mglaus@yahoogroups.com
mglaus.community@yahoo.com